Утсан дотоод сүлжээг бүрмөсөн солихоос илүүтэйгээр түүнийг өргөтгөх утасгүй дотоод сүлжээг байгуулж ашиглаж байна. Өөрөөр хэлбэл ихэнхдээ утсан сүлжээ болон хөдөлгөөнт хэрэглэгчдийн хоорондох зарим сүлжээг хангадаг юм. Өнөөдөр дэлхий нийтэд утасгүй дотоод сүлжээг дараах тохиолдлуудад хамгийн түгээмэл хэрэглэдэг ажээ.
Оюутан цогцолбор сургуулиуд интернэтэд олноороо холбогдож, сургуулийн номын санд болон бусад мэдээлэлд ханддаг.
Эмнэлэгийн эмч, сувилагч нарын хөдөлмөрийн бүтээмжийг ихэсгэдэг байна. Учир нь утасгүй дотоод сүлжээнд зөөврийн эсвэл notebook компьютеруудыг холбосноор өвчтөнд мэдээлэл тэр дороо очих боломжтой.
Зөвлөх эсвэл хяналтын баг мөн жижиг ажлын хэсэг нь сүлжээг хурдан суурилуулснаар ажлын бүтээмж ихэсдэг.
Утасгүй дотоод сүлжээнд сүлжээний менежер динамик орчинд байдаг тул сүлжээг өргөтгөх, шилжүүлэх болон бусад өөрчлөлтөөс шалтгаалсан үр ашиггүй зардлыг хамгийн бага байлгадаг.
Корпорацийн сургалтын вэб сайт ба их сургуулийн оюутнууд утасгүй холболтыг ашигласнаар мэдээлэлд хандах, мэдээлэл солилцох, сурах зэрэг нь маш хялбар болох юм.
Хуучин барилгын сүлжээний менежер сүлжээг өргөтгөхдөө утасгүй дотоод сүлжээг ашигласнаар үнэ өртөг хэмнэсэн сүлжээний дэд бүтцийг бий болгох юм.
Агуулахын ажилчид утасгүй дотоод сүлжээг ашигласнаар төв мэдээллийн сангийн системтэй мэдээлэл солилцсоноор хөдөлмөрийн бүтээмжээ өсгөдөг.

